Б.Нетаньяху Сири дэх нөхцөл байдлыг хэлэлцэх бодолтой байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-04 15:13:58

МОСКВА. /АиФ/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Сири дэх нөхцөл байдлыг хэлэлцэх бодолтой байна.


Оросын удирдагчтай Москва хотод уулзах үеэрээ тэрбээр Сири дэх нөхцөл байдал, тус улсын асуудлаарх хоёр улсын Зэвсэгт хүчин хоорондын байнгын болон тусгай зохицуулалтын талаар хэлэлцэх хүсэлтэй байгаа аж.


Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху Ерөнхийлөгч В.Путинтай уулзахаар Москва хотыг зорих төлөвтэй байгаа тухай өмнө нь мэдээлсэн байна. Үүний өмнө Израилийн тал Оросын удирдагчтай утсаар ярьж, Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. 

Холбоотой мэдээ