Төрийн сангийн санхүүжилтээр 23 эмч гадаад орнуудад суралцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-04 20:59:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/ 2017-2019 онд Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын 23 эмч мэржилтэн төрийн сангийн санхүүжилтээр гадаад орнуудад  үндсэн мэргэжлээр суралцаж байна.

Тодруулбал, Сингапур улсад Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, мэс заслын эмч, Алтай сумын Эрүүл мэндийн төвийн дарга, БНХАУ-д “Нэгдсэн эмнэлгийн дотрын эмч, Оросын Холбооны улсын Иркутск хотод Зооноз өвчин судлалын төвийн дарга,  Австрали улсад Нэгдсэн эмнэлгийн дотрын эмч, Япон улсад Нэгдсэн эмнэлгийн халдвартын эмч,  БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод Уламжлалт анагаах ухааны төвийн дарга, Франц улсад Нэгдсэн эмнэлгийн дарга, Оросын Холбооны улсад нэгдсэн эмнэлгийн хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн эмч суралцсан байна. Эдгээрээс хамгийн олон нь буюу хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн чиглэлээр нийт 12 эмч ОХУ-д суралцаад байна хэмээн тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ