Хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэглэл баригджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-01 09:53:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмддэг гурван бүлэг зургаан этгээдийг цагдаа нар өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө дайчлан баривчиллаа.


Нийслэлийн цагдаагийн газар /НЦГ/-ын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран дээрмийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулжээ.


Энэ хүрээнд дээрэмдэх гэмт хэрэг ихээр бүртгэгддэг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр 22.00 цагаас 04 цаг хүртэл 87 алба хаагч, 64 чиглэлд эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэхдээ дээрх гэмт этгээдүүдийг илрүүлжээ. 

Холбоотой мэдээ