Иргэний эрх зүйн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 09:57:20

Хөвсгөл аймагт “Иргэндээ ээлтэй аймаг” хөтөлбөрийн хүрээнд иргэний эрх зүйн боловсрол олгох хөтөлбөр энэ оноос 2018 он хүртэл хэрэгжих гэнэ.

Хөтөлбөр нь  эрх зүйн соёл ухамсартай иргэдийг олноор бий болгох зорилготой бөгөөд иргэдэд дан ганц хуулийн боловсрол бус өөрсдийн амьдралд тулгамдсан асуудлыг оновчтой зөв байдлаар шийдвэрлэж явах тэр гарц боломжийг иргэн бүр өөртөө төлөвшүүлсэн байхыг зорьж байгаа ажээ. Хөтөлбөрийн хүрээнд өөрийгөө судлахуйн гайхамшиг лекцийг Мөрөн сумын өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой 200 гаруй ээжүүдэд хүргэсэн бөгөөд цаашид олон ажлыг төлөвлөсөн байгаа гэнэ. 

Б.Гантуяа

Холбоотой мэдээ