Цэцэрлэгийнхэн нүүдэлчин ахуйг сурталчлав

Орон нутагт | Хөвсгөл
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 19:53:54

Хөвсгөл аймгийн Улсын тэргүүний хоёрдугаар цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын “Цөм” хөтөлбөр, “Сургуулийн өмнөх боловсролын талаар баримтлах бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлж байна.

Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Хүний төлөө-зөв тус” сарын аяны хүрээнд цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт зориулсан үзүүлэх сургалтын үеэр Мөрөн сумын хоёрдугаар цэцэрлэг нүүдэлчин монгол ахуйг сурталчилсан морин тэрэг, өвлийн хашаа байшин, гэр зэргийг өөрсдийн хүчээр хийсэн нь хүүхэд багачууд бага наснаасаа монгол ахуйтай танилцах ач холбогдолтой арга хэмжээ болжээ. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд