Хоёр өөр хүнээс ихэр хүүхэд төрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /РИА Новости/. Энэ явдал Хятадын Фужянь мужид болжээ. Ихэр
хөвгүүдийн нэг нь өөртэй нь адил биш байгааг анзаарсан хятад бүсгүйн нөхөр
хүүхдүүдэд эцэг тогтоох шинжилгээ хийлгэсэн байна. ДНХ-гийн шинжилгээний
хариуд ихрүүд өөр өөр эцэгтэй болох нь тогтоогджээ.
Хятад бүсгүй шинжилгээний хариуг хуурамч гарсан байна гэж үзэж байсан хэдий ч хожим нь өөр
хүнтэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Харин нөхрийн хувьд зөвхөн өөрийн
хүүг өсгөх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Хоёр өөр хүний эр бэлгийн эс хоёр юмуу түүнээс дээш өндгөн эстэй нийлж үр тогтох
явдал ихэнхдээ амьтанд тохиолддог аж. Хүнд ийм явдал тохиох нь тун ховор
байдаг ажээ.