“Хөдөө аж ахуй-тогтвортой байдлын үндэс” зөвлөгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-28 13:25:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хүнс хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн “Хөдөө аж ахуй-тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт зөвлөгөөн эхэллээ. 

Зөвлөгөөнийг нээж тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг дарга С.Гансэлэм нар үг хэлэн оролцогчдод амжилт хүсэв. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Эрдэнэ-Очир тус газрын 2018 онд хийсэн ажил, 2019 онд дэвшүүлсэн зорилт, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

Зөвлөгөөнөөр 2018 онд хийсэн ажлаа дүгнэж, 2019 онд ямар бодлого чиглэл баримтлан ажиллах талаар хэлэлцэх аж. Мөн  ХХАА-н газрын дарга, сумдын ЗДТГ-ын дарга, Хөдөө аж ахуйн тасгийн дарга нар 2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулна. 


Холбоотой мэдээ