Трамп: Оросууд Венесуэлээс гарах хэрэгтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /VOA/. ОХУ-ын цэргийн албан хаагчид Венесуэлд ирсэнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ “Оросууд Венесуэлээс гарах хэрэгтэй” гэж лхагва гарагт хэлжээ.
Венесуэлээс
Оросуудыг гаргахын тулд АНУ ямар алхам хийх вэ гэсэн сэтгүүлчийн
асуултад Д.Трамп, “бүх боломж нээлттэй” хэмээн хариулжээ. Мөн тэрбээр, АНУ-ын
байр суурийг ОХУ маш сайн мэдэж байгаа гэж нэмж хэлсэн байна.
Лхагва гарагт Д.Трамп Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн гэргий Фабиана Росалестэй Цагаан ордонд уулзаж, АНУ венесуэлчүүд болон Х.Гуайдод дэмжлэг үзүүлнэ гэдгийг удаа дараа илэрхийлжээ.
“Венесуэлд
цахилгаан хангамж байхгүй хийгээд эмнэлгийн тусламж шаардлагатайн улмаас бага
насны хүүхдүүд эмнэлэгт нас барж байгаа бол зарим хүүхдийн хувьд хоол хүнсгүйн
улмаас амиа алдаж байна” гэж Ф.Росалес хэлсэн байна.
АНУ тэргүүтэй
олон арван улс орон Х.Гуайдог Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөөд
байгаа бол ОХУ Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байгаа юм. Өнгөрсөн долоо
хоногийн бямба гарагт ОХУ-ын цэргийн албан хаагчид хоёр нисэх онгоцоор
Венесуэлд ирсэн билээ.