Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Очир Хөвсгөл аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 17:09:28

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од Хөвсгөл аймагт ажиллаж шүүх байгууллагын шинэчлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Болдбаатар  болон аймгийн Шүүхийн байгууллагын төлөөллүүдэд танилцууллаа.

Уулзалтын үеэр шүүх байгууллага нь Сангийн яамнаас баталсан төсвийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо төсвөө өөрөө төлөвлөн УИХ-аар батлуулдаг болсон, эрүү, иргэн, захиргааны гэхчилэн төрөлжсөн байдлаар үйл ажиллагаа явуулдаг болсон, шүүгч нарын цалин хангамжийг тодорхой хэмжээнд өсгөсөн нь шүүх байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн гэдгийг хэлж байлаа.

Шүүх байгууллага цаашдын үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж буй бөгөөд олон нийтийн дунд явуулсан хөндлөнгийн судалгаагаар иргэдийн шүүхийн байгууллагад итгэх итгэл илт дээшилсэн гэсэн дүн гарсан гэнэ. Тус аймгийн хувьд ч орон нутагтаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах чиглэлээр олон ажил явуулж үр дүнд хүрч байгаад талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ