Монгол хэлбичгийн шалгалтын дүн ирэх сарын 1-нд гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-25 15:47:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг орон даяар Монгол хэлбичгийн шалгалтаар гуравдугаар сарын 23-нд зохион байгуулсан. Монгол хэлбичгийн эхний шалгалтад нийт 18500 орчим шалгуулагч бүртгүүлсэн ч улсын хэмжээнд шалгалтын ирц 87 хувьтай байжээ.

Одоогоор улсын хэмжээнд шалгалтын материалаа төвлөрүүлж, сүүлчийн аймаг шалгалтын материалаа өнөөдөр ирүүлсэн учраас материалыг засаж, ирэх сарын 1-нд дүн оноог гаргах юм.

Энэ удаагийн шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирж чадаагүй, шалгалтаа өгөөд босго 400 оноондоо хүрч чадаагүй шалгуулагч ирэх сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой. Уг шалгалтын бүртгэл ирэх сарын 1-15-нд болно.

Дашрамд дурдахад, ЭЕШ-ыг ирэх зургадугаар сарын 17-20-нд зохион байгуулахаар тов гарсан юм.

Холбоотой мэдээ