АНУ Венесуэлийн банканд хориг арга хэмжээ авав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-03-23 11:03:20

ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын Сангийн яам Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн нарийн бичгийн дарга Роберто Маррерог баривчилсантай холбогдуулан тус улсын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн банканд /BANDES/ хориг арга хэмжээ авчээ. Энэ тухай тус яамны баасан гарагт нийтэлсэн хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.


“Энэ дэглэм нь мөнгөө хилийн чанад руу гаргахын тулд “BANDES” болон тус банкны охин компаниудыг ашиглаж байна. Энэ дэглэм Венесуэлийн иргэдийг хулгайлж, эрүүдэн шүүж, хөнөөсөөр байгаа бөгөөд Гуайдог дэмжиж буй АНУ болон олон улсын эвсэл тэдэнд ийм зүйл хийх боломж олгохгүй. Роберто Марреро болоод улс төрийн бусад хоригдлыг нэн даруй суллах ёстой” гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.


Түүнчлэн  Уругвай улс дахь “Banco Bandes Uruguay” банк, Венесуэлийн “Banco Bicentenario del Pueblo”  болон “Banco de Venezuela”, мөн Боливи улс дахь “Banco Prodem S.A” банканд хориг арга хэмжээ авсан байна. Одоо зээлийн энэ байгууллагууд Америкийн санхүүгийн системд нэвтрэх эрхгүй юм. АНУ-ын иргэдэд эдгээр банктай ямар нэгэн хэлцэл хийх эсвэл ажил хэргийн бусад харилцаа тогтоохыг хоригложээ.


Холбоотой мэдээ