“Мэргэжил бүхэн сайхан” танилцах аяллыг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-22 23:14:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар  анги төгсөгчдийн ажил мэргэжил сонголтод эерэг нөлөө үзүүлэх мэдээлэл зөвлөх үйлчилгээ бүхий “Мэргэжил бүхэн сайхан” танилцах аяллыг зохион байгуулж эхэллээ.

Сурагчид ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Прокурор, Шүүхийн тамгын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Арилжааны банкууд, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цахилгаан холбооны газар, ХХААГ гэх мэт байгууллагаар зочилж үйл ажиллагаатай нь танилцах ажээ. Тэд танилцахдаа бүлгийн аргаар буюу өөрсдийн сонирхлын дагуу нэгдэн зөвлөх үйлчилгээнд хамарна хэмээн тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ