“Victoria’s Secret”-ийн загвар өмсөгч төгс бие галбирынхаа нууцаас дэлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-22 12:43:53

МОСКВА. /РИА Новости/. Дотуур хувцасны “Victoria’s Secret” брэндийн загвар өмсөгч Тейлор Хилл төгс бие галбираа хэрхэн хадгалан авч үлдэх талаар ярьжээ. 


Тэрбээр биеийн галбираа алдалгүй олон жил болж байгаа бөгөөд ингэхийн тулд гарын булчинг хөгжүүлж, ачаалал ихтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг болохоо хэлсэн байна. Түүнчлэн бүх жижиг булчингаа ажиллуулахыг хичээдэг тухайгаа ярьжээ. 


Тэрбээр дэглэм барьдаггүйн зэрэгцээ аль болох эрүүл, тэнцвэртэй хооллолтыг дэмждэг байна. Гэсэн хэдий ч хааяа илчлэг өндөртэй хоол хүнс хэрэглэдэгээ нуугаагүй байна. 

Холбоотой мэдээ