Эрүүл мэндийн ажилтны ёс зүйн сургалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-21 16:46:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтануудын зөвлөгөөнийг "Иргэн төвтэй-Эрүүл мэндийн үйлчилгээ" уриан дор 03 дугаар сарын 21, 22-ны өдөр Мандалговь хотноо зохион байгуулж байна. 

Тус зөвлөгөөнд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зоонозын өвчин судлалын төв, 15 сум болон аймгийн төвийн өрхийн эмнэлэг, Хувийн эмнэлгүүдийн удирдлага, их эмч нар оролцож байна.

Зөвлөгөөний эхний өдөр эрүүл мэндийн салбарын 2018 оны үйл ажиллагааг хэлэлцэн дүгнэж, 2019 оны зорилго зорилт, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох ба салбарынхаа удирдах ажилтнуудыг чадваржуулах зорилгоор эрүүл мэндийн ажилтны ёс зүйн сургалт зохион байгуулах юм.

Зөвлөгөөний хоёр дахь өдөр салбарынхаа нэгж байгууллагуудын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, хяналт шинжилгээ үнэлгээний дүн, амжилт, алдаа дутгагдлаа ярилцахаас гадна  салбарынхаа тэргүүний хамт олонд шагнал гардуулах ажээ. 

Холбоотой мэдээ