“Google” компани “Stadia” тоглоомын платформоо танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК/.
/CNN/. “Google” компани “Stadia” хэмээн нэрлэсэн тоглоомын стриминг үйлчилгээгээ
танилцуулжээ. Шинэ платформыг нэвтрүүлэх тухайгаа тоглоом хөгжүүлэгчдэд
зориулсан жил тутам зохион байгуулагддаг бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Энэхүү платформын хэрэглэгчид нь тоглоомнуудыг төхөөрөмжиндөө заавал
суулгах шаардлагагүй бөгөөд зөвхөн “Wi-Fi” ашиглан тоглох боломжтой аж. Түүнчлэн тоглогчид ямар нэгэн тусгай тоног төхөөрөмж
шаардлагагүй бөгөөд аль ч төрлийн дэлгэцэн дээр ажиллах боломжтой гэнэ.