Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-21 08:19:46

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 13. Сумъяа гараг.

Бага морь одтой, 8 цагаан мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 57 минутад жаргана. 

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ