Ф.Могерини: Венесуэлд цэргийн оролцоо байх ёсгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-03-13 12:06:20
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Anadolu/. Венесуэлийн хүмүүнлэгийн болон улс төрийн хямралыг зохицуулахад цэргийн оролцоо байх ёсгүй гэж Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд комиссар Федерика Могерини  мэдэгдлээ.


Тэрбээр мэдэгдэлдээ, “Венесуэлд улс төрийн хурцадмал байдал газар авч байгаа энэ үед хямралыг ардчилсан энх тайван замаар шийдвэрлэх ёстой” гэв.


Үүний зэрэгцээ, "тус улсад гадаад болон дотоодын ямар ч цэргийн оролцоо байх ёсгүй. Гадны шахалтаар асуудлыг шийдвэрлэх ёсгүй" гэж Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ф.Могерини мэдэгджээ.

Холбоотой мэдээ