10 мянган орчим мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 16:27:43

Хөвсгөл аймгийн хэмжээнд малын зүй бус хорогдол нэмэгдсээр 10 мянга орчим мал хорогдсон байна.

Энэ нь нийт мал сүргийн 0,2 хувийг эзэлж байгаа бөгөөд бод малын зүй бус хорогдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 дахин өсчээ. Одоогийн байдлаар Жаргалант, Галт суманд малын зүй бус хорогдол их байгаа гэнэ. Хорогдсон нийт малын 20 хувь нь Галт сумынх бөгөөд сүүлийн үед цас орж шуурга ихээхэн шуурч байгаа тул малын зүй бус хорогдол нэмэгдсээр байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ