Этиопт осолдсон онгоц хамгийн сайн борлуулалттай загваруудын нэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-11 14:40:40

НЬЮ-ЙОРК. /TASS/. Өнгөрсөн ням гарагт Этиопт осолдсон “Ethiopian Airlines” агаарын тээврийн компанийн нисэх онгоц нь Америкийн “Boeing” компанийн хамгийн сайн борлуулалттай “Boeing 737 Max” нисэх онгоцны цуврал загварын хамгийн сүүлийн үеийн загварт багтдаг аж.  


Boeing 737 Max нь 100 гаруй хэрэглэгчээс 4700 орчим захиалга авсан “Boeing компанийн хамгийн сайн борлуулалттай нисэх онгоц юм. Эдийн засгийн хэмнэлт, найдвартай байдал нь тус загварын гол давуу тал юм” хэмээн компанийн цахим хуудаст цохон тэмдэглэсэн байжээ.


Энэ загварын нисэх онгоцнууд нь агаарын тээврийн 69 компанид ашиглагддаг байна. Эдгээр компанийн жагсаалтад Америкийн “United States, American Airlines, Southwest Airlines”, “United Airlines, Аргентины Aerolneas Argentinas, Хятадын “Air China, Исландын Icelandair, Польшийн LOT” болон Канад, Азербайжан, Норвеги, Өмнөд Солонгос, Турк зэрэг бусад улсын агаарын тээврийн компаниуд багтдаг аж.

Холбоотой мэдээ