В.Путин эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-08 12:48:31

МОСКВА. /АиФ/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эмэгтэйчүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг дэвшүүлжээ.


"Энэ өдөр үргэлж бэлэг, цэцгээр дүүрэн, та бүхний инээд хөөр, баяр баяслаар гэрэлтэж байг. Та бүхний байгалиас заяасан өгөөмөр сайхан сэтгэл хэмжээлшгүй их гэдгийг бид мэдэх билээ” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн тэрбээр ээжүүдийг онцолж, хариу нэхээгүй хайр, халамжинд нь талархал илэрхийлсэн байна.


“Бид та бүхнийгээ үргэлж хайрлаж, хүндэлдэг гэдгээ ойлгуулахын тулд бүхий л зүйлийг хийх болно” хэмээн В.Путин ярьжээ. 

Холбоотой мэдээ