Баян-Өлгийн 20 эхийг "Буянтай ээж"-ээр өргөмжилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-08 09:19:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-аас "Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээ"-тэй хамтарч олон хүүхэд төрүүлж өсгөсөн, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 20 эхийг "Буянтай ээж" цол тэмдгээр шагналаа.

Шагналыг аймгийн Засаг дарга А.Гылымхан болон эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын тэргүүнүүд аймгийн Хөгжимт драмын театрт өнөөдөр болсон баярын хурлын үеэр гардуулж өглөө.

Мөн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны "Хүндэт тэмдэг"-ээр гурав, "Дурсамж тэмдэг"-ээр нэг, Монголын "Дархан ээж" холбооны гурван удаа завсаргүй нуган үр төрүүлсэн эхчүүдэд олгодог "Дархан ээж" шагналаар тав, Монголын казах эмэгтэйчүүдийн "Арулар" холбооны "Үзэсгэлэнтэй ээж" шагналаар таван эх тус тус шагнууллаа.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан баяр хүргэж хэлсэн үгэндээ, тус аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 70 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгааг онцолж, улс орноо хөгжүүлэх үйлсэд нийгмийн бүхий л салбарт магнайлан зүтгэж байгаа явдалд талархал илэрхийллээ. 

Холбоотой мэдээ