“Өсвөрийн аврагч клуб”-ууд сумдад эгнээгээ тэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 10:29:57

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 6 сургууль дээр "Өсвөрийн аврагч” клубыг өнгөрсөн онд байгуулсан билээ.

“Дэлхийн зөн Монгол” СОНХХ-тэй хамтран байгуулсан уг клуб эгнээнээ тэлж тус аймгийн бүх сумдын ЕББД сургуулийн дэргэд байгуулагдлаа. Энэ сарын 13-ны өдөр Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн сум, Дулаанхаан тосгоны ерөнхий боловсролын сургууль, Сүхбаатар сумын Спорт сургууль, МСҮТ, Шаамар сумын МСҮТ-ийн оюутан сурагчдын дунд уг клубыг нээж, шинээр элссэн “Өсвөрийн аврагч” хүүхдүүд тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

Тус клубын анхны элсэгчдээс хүний амь нас аварсан, айл өрх, болоод албан байгууллагуудын эд хөрөнгийг галын аюулаас аварсан, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн гээд олон ажлуудыг хийснээ энэ үеэр бахархан өгүүлж байлаа.  

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ