УИХ-ын гишүүн Д.Батцогт тойрогтоо ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 10:26:47

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл,шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өөрийн сонгогдсон тойрогтоо 33 удаа ирж ажиллажээ. Ажиллах хугацаандаа аймгаа 8 удаа бүтэн тойрч 40,000 гаруй иргэдтэй уулзалт хийжээ.

Үүнээс 2015 онд 6 удаа, 2016 онд 3 удаа тус тус ажиллаж иргэдтэй уулзалт хийсэн байна.

Тэрээр энэ удаа 3 дугаар сарын 11-нээс хойш  аймгийнхаа бүх сумдаар тойрж УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш хийсэн ажлын тайлангаа  ард иргэдэд танилцуулж байна.

Хууль тогтоох үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20 гаруй хуулийн төслийг бие даан болон хамтран санаачилсан. Эдгээр хуулийн төслүүдээс зарим нь батлагдаж хэрэгжиж эхлээд байгаа бол зарим нь хэлэлцүүлгийн шатанд явж байгаа аж.

Тухайлбал малчдын тэтгэвэр тогтоолгох насыг бууруулахаас илүүтэй тэдний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь ирээдүйд авах тэтгэврийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хууль санаачилсан нь малчдын талархлыг зүй ёсоор хүлээж байгаа хуулийн нэг юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ