АНУ Сирид энхийг сахиулагчдаа үлдээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-22 14:03:27

ВАШИНГТОН. /TASS/. АНУ Сири улсаас цэргээ татсаны дараа тус улсад энхийг сахиулагчдаа үлдээнэ. Энэ тухай “Reuters” агентлаг Цагаан ордны мэдээллээс иш татан уламжилжээ.


“Ойролцоогоор 200 хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах хүчин Сирид хэсэг хугацаагаар үлдэнэ” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдээлсэн байна.


Сири улсаас цэргээ татах шийдвэр гаргаснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд мэдэгдсэн билээ. Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг ялсан бөгөөд энэ бол Америкийн цэргүүд тус улсад байсны цорын ганц зорилго байсан гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.  Одоогийн байдлаар тус улсад АНУ-ын 2000 цэрэг байрлаж байна.


Холбоотой мэдээ