Монголын үндэсний бөхийн холбоо шилдэг найман бөхөд хүндэтгэл илэрхийлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрсөн намраас эхлэн барилдааны амжилтад үндэслэн бөхчүүдийн чансааг тооцож эхэлсэн. 2024 оны есдүгээр сард эхэлсэн нэгэн улирал өндөрлөж, чансааг тэргүүлэгч шилдэг найман бөх тодорлоо.
Тэгвэл чансааг тэргүүлсэн бөхчүүдийг маргааш дурсгалын батламж болон мөнгөн шагналаар урамшуулах аж. Энэхүү шагналыг цаашид жил бүр уламжлал болгон олгох юм.
2024-2025 оны улирлын чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж, начин Э.Батмагнай удаалсан бол аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож нар айргийн тавд багтлаа. Түүнчлэн улсын арслан Б.Орхонбаяр, начин Ч.Батчулуун, аварга О.Хангай нар шилдэг найман бөхийн тоонд багтав.
Ташрамд
сонирхуулахад, маргааш Монголын үндэсний бөхийн холбоо болон НЗДТГ-аас хамтран
зохион байгуулж буй нийслэлийн аварга шалгаруулах 3х3 барилдааны аварга
тодорно. Одоогоор багууд дөрвөн тойрог барилдсан бөгөөд Чингэлтэй дүүрэг найман
даваа, гурван ялалттай тэргүүлж байгаа юм. Түрүүлсэн баг 15, хувийн дүнгээр
хамгийн олон даваатай бөх таван сая төгрөг гардах билээ.