Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-13 13:17:58

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.


Товч намтар:

1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,

2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,

2006-2009 онд FM-104 радиод захирал,

2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,

2011-2013 онд SEVEN телевизэд захирал,

2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,

2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,

2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,

2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,

2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,

2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх,

2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байв.

 

Холбоотой мэдээ