Энэтхэг, Саудын Араб таван санамж бичигт гарын үсэг зуржээ

Дэлхийн мэдээ | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-02-21 12:03:19

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болон тус улсад айлчилж буй Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар дэд бүтэц, аялал жуулчлал, орон сууц, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын таван санамж бичигт гарын үсэг зуржээ.


Үүнээс гадна талууд 121 гишүүнтэй Олон улсын нарны эрчим хүчний холбооны /ISA/ тухай суурь гэрээнд гарын үсэг зурсан байна.


Н.Модигийн урилгаар Энэтхэгт хоёр өдрийн айлчлал хийсэн Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Шинэ Дели хотноо энэ долоо хоногийн мягмар гарагийн орой хүрэлцэн очсон билээ. 

Холбоотой мэдээ