Хайхрамжгүй байдлаасаа болж гар, хөлөө хөлдөөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-21 10:38:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд цаг агаарын байдал эрс хүйтэрсний улмаас хүүхэд төдийгүй томчууд гар, хөлөө хөлдөөх байдал гарсан байна.

Аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт гар, хөл нь хөлдсөн найман хүн эмчлүүлж байна. Тэдний зургаа нь дөрөвдүгээр, хоёр нь гуравдугаар зэргийн хөлдөлттэй эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Энэ нь хүнд хэлбэрт ордог байна.

Золголтоор хот, хөдөө явахдаа унаа тэрэгний бүрэн бүтэн байдлыг хангаагүй, дулаан хувцас авч яваагүйн зэрэгцээ иргэд согтуу байснаас ийн эрүүл мэндээрээ хохирчээ.


Холбоотой мэдээ