Халаалт доголдсон хугацааны тѳлбѳрийг хасч тооцох шаардлага хүргүүлнэ гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-21 15:28:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтай хотын халаалт дулааны горим алдагдан хэрэглэгчидтэй хийсэн гэрээ зөрчигдөж буйтай холбогдуулан тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм холбогдох албаныхан "Мандал Голомт" компаний төлөөллүүдтэй хоёрдугаар сарын 19-ний өдөр уулзаж халаалтын доголдлыг арилгуулах талаар хэд хэдэн үүрэг чиглэл өгөв. Тодруулбал,  халаалтын зуухнуудын доголдлыг богино хугацаанд хэвийн горимд оруулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, "Хѳв булаг"-ийн нүүрсний уурхайн нүүрсний чанарыг сайжруулж, шороогүй, чулуугүй стандарт чанарын шаардлага хангасан нүүрсээр хангах, цаашлаад хил залгаа Ховд аймгийн Хѳшѳѳтийн нүүрсний уурхай болон Говь-Алтай аймгийн Зээгт, Хүрэн гол зэрэг нүүрсний уурхайнуудаас шаардлага хангасан нүүрс тээвэрлэх гарцыг судлах, зуухнуудын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг тогтмол хангаж, ажиллах хүчийг зѳв хуваарилан, байнгын хяналт тавих, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл ѳрхүүдээс халаалтын тѳлбѳрийг тооцохдоо халаалт доголдсон хугацааны тѳлбѳрийг хасч тооцох зэрэг шаардлагуудыг хүргүүлэхээр болов.

Харин  "Мандал Голомт" компанийн гүйцэтгэх захирал Н.Ганбаатар болон инженер, техникийн ажилтнууд "Хѳв булаг"-ийн нүүрсний уурхайн хѳрс хуулалт, нүүрсний чанар түүнчлэн албан байгууллага, айл ѳрхүүдийн халаалтын дотоод системтэй холбоотойгоор халаалт доголдож байгаа нѳхцѳл байдлыг танилцуулсан юм. Улмаар тус аймгийн Засаг дарга ЗДТГ-ын Хууль, Эрхзүйн хэлтсийн дарга, ШӨХТГ-ын Орон нутаг дахь Улсын ахлах байцаагч Д. Баттайванаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан дулаан үйлдвэрлэгч уурын зуухнуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм.


Мөн энэ үеэрээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Насан туршийн боловсролын тѳв, Есѳнбулаг сумын III цэцэрлэг, Нийтийн номын сан, Есѳнбулаг сумын II сургууль, Мандал голомт компанийн оффис болон айл ѳрхүүдээр орж халаалтын байдалтай танилцахад тэд халаалт муу байгаа, өнгөрсөн долоо хоногт халаалт бараг байхгүй байсан гэж хэлж болно. Харин одоо буцаад гайгүй болж байна гэлээ.

Холбоотой мэдээ