"Лалын улс" бүлэглэл газар нутгийнхаа 22 хувийг алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-16 11:59:05

ВАШИНГТОН. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид өнгөрсөн 14 сард Сири, Ирак дахь газар нутгийнхаа 22 хувийг алдсан байна гэж судалгааны “IHS” компани мэдээлэв.

Тус бүлэглэл Турк-Сирийн хилийн хяналтаа алдаж, нефтиэс голдуу олдог байсан орлогынхоо 40 хувийг алдсан байна. Мөн “Лалын улс” бүлэглэлд нэгдэхээр Сирийг зорих их британичуудын тоо буурсан тухай аюулгүй байдлын эх сурвалж мэдээлжээ.

Сүүлийн хэдэн сард Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн хэд хэдэн толгойлогч амиа алдаж, баривчлагдсанаар бүлэглэл тус улс дахь газар нутгаа алдсан бөгөөд ингэснээр тус бүлэглэлийн суртал ухуулга суларсан гэж шинжээчид үзэж байна.

“IHS” компанийн гурван сарын өмнө хийсэн судалгаагаар “Лалын улс” бүлэглэл газар нутгийнхаа 8 хувийг алдсан байжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ