Найман улсад оюутан суралцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-12 17:46:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Польш, Украин, Куба, Беларусь, Болгар, Казахстан, Бүгд найрамдах социалист Вьетнам улс, Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсад оюутан суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.

 Мэргэжлийн чиглэл:

Польш-23: Байгаль орчин, ногоон хөгжил, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлагч, соёл урлаг, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энерги, зам тээвэр, барилга хот байгуулалт, биотехнологи, нанотехнологи, химийн инженерчлэл, логопед, хэл судлал

Куба-2: Анагаах ухаан-1; Мэдээллийн технологийн инженер-1;

Болгар-7: Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл-6, инженер-1;

Румын-4: Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл;

Казахстан-5: Уул уурхай, Олон улсын харилцаа, нэхмэлийн үйлдвэрлэл, зам гүүрний барилга, байгууламжийн инженер;

Вьетнам-12: Олон улсын харилцаа, Аялал жуулчлал, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, Соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч;

Лаос-8: Сэргээгдэх эрчим хүч, Олон улсын харилцаа, хууль, эдийн засаг;

Украин-25: Биеийн тамир, уул уурхайн инженер, нисэхийн инженер, авто замын инженер, хөдөө аж ахуйн инженер, төмөр замын инженер, логистик, авто тээвэр зохион байгуулалт, барилгын инженерийн чиглэлээр, доктор байгалийн ухааны чиглэлээр  суралцуулна /Орос, Англи хэлээр суралцах боломжтой/.

            Бакалавр

ЕБС-ийн төгсөх ангийн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа

Магистр, доктор

Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;   

Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны байх шаардлагатай.

Бүртгэлийг https://scholarship.esis.edu.m... цахим хаягаар энэ сарын 11-нээс ирэх сарын 7-ныг хүртэл шинээр эрх нээнэ. Бүртгэлийн талаар лавлагаа, мэдээллийг БСШУСЯ-ны +51 267131 утсаар авах боломжтой.

Холбоотой мэдээ