Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 81.7 хувь нь 15 хүртэлх насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-01 12:03:50
  • Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нийт үзлэгийн 9.6, яаралтай тусламжийн дуудлагын 19.6 хувь нь томуу, томуу төст өвчин байгаа бөгөөд өвчлөгсдийн 81.7 хув нь 15, үүнээс 63.8 хувь нь 4 хүртэлх насныхан байна.

Энэ жилийн хувьд томуугийн А хүрээний (Н1N1), (H3N2) вирүсийн тархалт давамгайлж, энэ вирүсийн халдвараар бүх насныхан өвчлөх ялангуяа нярай хүүхэд, сургуулийн өмнөх насны хүүхдийн амьсгалын замын дээд, доод хэсгийн үрэвсэл, уушгины хатгаа, дунд чихний үрэвслийн гол шалтгаан болж байна. Тиймээс амьсгалын замын цочмог хүнд халдвар ихэсч болзошгүй байгааг тус аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. 


Холбоотой мэдээ