Орон нутгийн өмчийн байрны түрээсийн суурь хураамж нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-29 15:50:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутгийн өмчийн байрны түрээсийн төлбөрийн суурь хураамжийг м.кв тутамд 2500-7500 төгрөг болгон нэмэх шийд гаргалаа.

Ингэснээр нэг м.кв талбайн түрээсийн төлбөр сард 12 мянга, туслах талбай 7.200, үйлдвэрлэлийн ашигтай талбай 10.500, туслах талбай 6.300 төгрөг болжээ. Мөн нийтийн ахуйн үйлчилгээний зориулалтаар иргэд төрийн өмчийн байрыг түрээслэх бол сард м.кв-ыг  12 мянган төгрөгөөр,  туслах талбайг 7.200 төгрөгөөр түрээслэнэ. Түүнчлэн сургалтын байгууллагын ашигтай талбайг м.кв тутамд нь 9000, туслах талбайг 5400, агуулахын зориулалтын талбайг 4800-8000 төгрөгөөр түрээслүүлэхээр болсон байна.

Орон нутгийн өмчийн байрны түрээсийн төлбөрийг  2013 оноос хойш өөрчлөөгүй байсан юм. Харин энэ оноос ашигтай талбайн түрээс м.кв тутамдаа өмнөхөөсөө 2500-7500, туслах талбайн түрээсийн төлбөр 1500-4500 төгрөг болж нэмэгдсэн байна.  Орхон аймаг жилд дунджаар 200 орчим сая төгрөгийг орон нутгийн өмчийн байрны түрээсээсээ олдог юм. Энэ жил 270 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ