Нярайн эмч нар туршлага солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-25 16:54:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Амгалан амаржих газартай хамтран “Эрт нярайн дархлаажуултын үйл ажиллагааг сайжруулах, туршлага солилцох уулзалт” зохион байгууллаа. 


Уулзалтад эмч мэргэжилтнүүд “НЭМГ-ын харьяа амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төвийн төрөх тасгуудын дархлаажуулалтын өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Дархлаажуулалтын үйл ажиллагаанд нярайн эмчийн үүрэг” зэрэг илтгэл тавив.
Энэ хүрээнд дархлаажуулалтыг үнэлэх арга барилд сургах дадлага хийж, үр дүн тооцох аргад суралцсан төдийгүй Амгалан амаржих газарт нэвтрүүлсэн сайн туршлага болон шинээр хийсэн ажлуудтай танилцлаа.
Мөн оролцогчдын дунд “АХА” тэмцээн зохион байгуулж, дархлаажуулалтын талаар сайн туршлагаа хуваалцаж, зөвлөмж гаргав. Тус уулзалтыг зохион байгуулж, туршлага солилцох сургалт явуулснаар хугацаанаасаа өмнө төрсөн нярайг дархлаажуулах хяналт сайжрах юм.

Уулзалтад нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, “Таны төлөө бид” эмнэлэг болон Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга, менежер, дархлаажуулалт хариуцсан халдвар судлагч эмч, вакцинатор сувилагч, нярайн эмч нарын төлөөлөл нийт 30 хүн оролцов.

Холбоотой мэдээ