ШУА, МУБИС-тай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-23 17:28:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА, МУБИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах нар гарын үсэг зурав. 

Санамж бичигт тусгаснаар талууд УИХ болон Монгол Улсын Засгийн газраас баталсан шинжлэх ухаан, технологи, инновацийн тухай хууль тогтоомж, эрх зүйн бусад баримт бичгийн үзэл санааг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох судалгааны ажил эрхлэх, боловсруулах, хэлэлцүүлэг, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.  

Холбоотой мэдээ