Герман, Франц найрамдал, хамтын ажиллагаагаа шинэчлэх гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-23 13:18:25

БЕРЛИН. /Xinhua/. Мягмар гарагт Германы Канцлер Ангела Меркель болон Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг шинэчлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ.


“Бид энэ цаг үед тулгарч буй сорилтуудыг хамтын хүчээр даван туулахаа дахин баталж байна” гэж А.Меркель Ахин хотын танхимд үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.


“Ахены гэрээ” хэмээн нэрлэгдэж буй А.Меркель, Э.Макрон нарын байгуулсан гэрээнд Герман-Францын эдийн засаг, батлан хамгаалах болон Европын бодлогын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тухай тэмдэглэжээ.


Э.Макрон мэдэгдэхдээ, үндсэрхэг хандлага, эдийн засгийн асуудлууд, терроризм зэрэг асуудал Европын аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй байгаа үед Герман, Францын талууд нэгдмэл байр суурь илэрхийлэхэд энэхүү гэрээ нь чухал ач холбогдолтой юм гэжээ.


Ахены гэрээ нь 1963 онд байгуулсан Елисейн гэрээтэй холбоотой ажээ. 

Холбоотой мэдээ