Завханмандал сумын эмэгтэйчүүд хамгийн олон захидал илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 12:20:49

Завханд "Ээжээс хүүдээ бичсэн захидал" -ын уралдаан болж дүнгээ гаргалаа.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймгийн салбар зөвлөлөөс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан "ЭМЭГТЭЙЧҮҮД - ЭРҮҮЛ ЗӨВ НИЙГМИЙН ТӨЛӨӨ" чуулганыг зохион байгуулсан билээ. Энэ үеэр "Ээжээс хүүдээ бичсэн захидал" -ын уралдааныг зарлаж Завхан мандал сумын багш Г.Сарантуяагаас хүү Б.Мөнхбат-даа бичсэн захидал тэргүүлжээ. Энэхүү уралдаанд Завханы 24 сумын 340 шахам ээжүүд оролцож сэтгэлийн үгээ захидал болгон үр хүүхдүүддээ  дамжуулжээ. Хамгийн олон захидлыг Завханмандал сумын эмэгтэйчүүд илгээжээ. Захидлын дэд байрыг  Тэлмэн сумын тогооч Байгалмаагаас хүүдээ бичсэн захидал, гутгаар байрт  Завхан мандал сумын өндөр настан Цэцэнхүүгээс хүүдээ бичсэн захидал шалгарч шагналын эзэд болов.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ