60 мянган долларын тоног төхөөрөмжөөр хангахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ2015 онд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн санхүүжилтээр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль дэргэдээ “Мандах наран” түшиц эмнэлэгтэй болсон билээ.
Тус эмнэлэгт анагаахын сургуулийн багш, нарийн мэргэжлийн эмч нар амбулторын 11 чиглэлээр үзлэг шинжилгээ хийдэг бөгөөд ирэдүйд орон нутагтаа хоёрдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг болох зорилт тавин ажиллаж буй.
БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг Дорноговь аймагт ажиллахад Ажлын хэсэг нь хамт ажилласан АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар “Мандах наран” түшиц эмнэлэгт 60 ам.мянган долларын автомат биохимийн тоног төхөөрөмж бэлэглэхээр болов.
Тэрээр ярихдаа манай сургуулийн Дорноговь аймаг дахь салбар сургууль дэргэдээ оюутнуудаа дадлагажуулах, онол, практикт зэрэгцэн суралцах боломж бүхий түшиц эмнэлгийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар анх удаагаа барьж ашиглалтад оруулсан нь хөдөөгийн хүн амд чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд ихээхэн дөхөмтэй боллоо.
Тиймээс орон нутгийнхаа сургуулийг түшиглэсэн энэхүү эмнэлгийг бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэв.
Х.Эрдэнэбулган