Ахмад настанд насны хишиг олгох материалыг хүлээн авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Ахмад настанд насны хишиг олгох журам”-ын дагуу Дорноговь аймагт 2018 онд нийт 2298 ахмад настан 379.3 сая төгрөг авчээ.
Жилдээ хоёр буюу цагаан сар, улсын баяр наадмын үеэр олгодог насны хишгийг олгохоор аймгийн ХХҮГ-аас 65 насанд хүрсэн ахмад настны өргөдөл, холбогдох материалыг сумын хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан мэргэжилтнээр дамжуулан хүлээн авч байна.
Харин өмнө нь насны хишиг авч байсан ахмадууд дахин материал бүрдүүлэх шаардлагагүй. Насны хишгийг шинээр авах ахмадууд өргөдлөө маягтын дагуу бөглөж, иргэний үнэмлэх хуулбарын хамт, хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр авахуулах тохиололд итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн зүйл заалтын дагуу гэрчлүүлэх шаардлагатай.
Хуульд заасны дагуу 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг жилд хоёр удаа олгодог.