Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-22 23:30:08
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2018 онд нийт 581 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоосоо гурван хувиар өсчээ.
Хэргийн илрүүлэлт 52.5 хувьтай байгаа бол хэргийн гаралт 12 суманд буурч, найман суманд өссөн байна. Харин гэмт хэрэгт 396 хүн холбогдсон нь 15 хувиар буурсан дүн аж.
Гэмт хэргийн улмаас 580 иргэн хохирч, 12 хүн нас барж, 210 хүн гэмтсэн байна. Мөн гэмт хэргийн улмаас 1337.0 сая төгрөгийн хохирол учирснаас 596.0 сая төгрөгийг төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлт 10.3 хувиар өсчээ. Нийт гэмт хэргээс хүнийг санаатай алах, малын хулгай ижил түвшинд байгаа бол хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 62 хувь, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 85 хувиар, золгүй учрал 56 хувь, дээрэм 40 хувиар тус тус буурсан байна. Харин иргэдийн өмчийн хулгайн гэмт хэрэг 56 хувь, тээврийн хэрэгслийн хулгай 61 хувь, залилан нэг дахин өссөн байна.
Аймгийн хэмжээнд 2018 онд 21 мянга гаруй зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад есөн мянга гаруй нэгжээр буюу 74.0 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Ердийн журмаар 19 мянга гаруй зөрчлийг 434499.1 мянган төгрөгөөр торгосон бол 1227 зөрчлийг хялбаршуулан шалгах журмаар шийдвэрлэж 316670.0 мянган төгрөгөөр торгосон байна. Үүнээс 550 зөрчлийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.8 хувиар өссөн, 466 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Холбоотой мэдээ