Баян-Уул суманд аврах, гал унтраах анги байгуулна

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2015-09-17 14:24:08

Засгийн газрын 80 дугаар тогтоол гарсны дагуу Дорнод аймгийн Баян-Уул суманд Аврах, гал унтраах 53  дугаар ангийг байгуулахаар болжээ.

Аймгийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх бодлогын баримт бичгийг боловсруулан гаргаснаар сумдын хэмжээнд жил бүрийн төсөвтөө ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зардлыг тусгуулах, зарцуулах эрхийг тусгаж өгсөн байна.

Мөн аймгийн хэмжээнд фургон автомашинтай байгууллага, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж  ой, хээрийн түймрийн үеэр дайчилдаг байх зохицуулалтыг хийсэн нь ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийсэн томоохон ажлын нэг болжээ.

Тус аврах, гал унтраах анги 4 дүгээр зэрэглэлийн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм. Дорнод аймагт голлон тохиолддог ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан хойд бүс нутаг буюу тус суманд шинэ анги байгуулахаар шийдвэрлэсэн аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд