ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийн хэлэлцүүлэг болно

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-07 18:45:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд энэ сарын 10-нд ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг  болно.

Нийслэлийн Прокурорын газар /НПГ/-аас өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нд дээрх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК-д давуу байдал олгож, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулжээ. Эл хэрэгт мөн ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг сэжигтнээр татсан байдаг.

Гэрэл зургийг: Б.Чадраабал

Холбоотой мэдээ