Саудын Арабад анхны эмэгтэй онгоцны үйлчлэгчид ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-07 15:56:19

ДУБАЙ. /РИА Новости/Саудын Арабад энэ сард “Flynas” агаарын тээврийн компанийн нисэх онгоцнуудад анхны эмэгтэй онгоцны үйлчлэгчид ажиллахаар болсон тухай “Saudi Gazette” сонин мэдээлжээ.


Flynas” агаарын тээврийн компани хоёр жилийн хугацаанд Саудын Арабын 300 эрэгтэй болон эмэгтэй онгоцны үйлчлэгчдийг бэлтгэхээр төлөвлөж байгаа аж.


Тус компанийн мэдэгдсэнээр, эмэгтэй онгоцны үйлчлэгч нарын дүрэмт хувцас нь Саудын Арабын ёс заншил, уламжлалтай нийцэх ёстой гэнэ. Энэ ажилд орохыг хүссэн хүмүүс нь дунд боловсролтой, англи хэлний мэдлэгтэй олон улсын агаарын тээврийн зохих стандартад нийцсэн жин, өндөртэй байх ёстой аж.  


Өнгөрсөн жил Саудын Арабад анх удаа эмэгтэйчүүдэд жолоо барих, таксины жолооч хийхийг зөвшөөрсөн юм. Энэ алхам нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салман Аль Саудын нэвтрүүлсэн нийгэм эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийн нэг хэсэг болсон юм. 

Холбоотой мэдээ