Цагдаа нар галын аюулаас хүний амь аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-04 17:32:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид галын аюулаас гурван хүний амь нас аварчээ.

Энэ сарын 3-4-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянхонгор сумын Есдүгээр багт айлын гэр шатаж байсныг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар даруй арга хэмжээ аван галыг унтраажээ.

Ийнхүү гэр дотор унтаж байсан 76 настай өндөр настан Х, түүний охин А, Э нарын амь насыг галын аюулаас аварсан байна.

Холбоотой мэдээ