НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус шинэ гишүүн орнууд үүрэгт ажилдаа оров
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Xinhua/. НҮБ-ын Аюулгүйн
Зөвлөлийн байнгын бус шинэ гишүүн орнууд буюу Бельги, Бүгд Найрамдах Доминикан
Улс, Герман, Индонез болон Өмнөд Африк зэрэг таван улс лхагва гарагаас эхлэн үүрэгт
ажилдаа орсон байна.
Эдгээр таван улсын өмнө Боливи, Этиоп, Казахстан, Нидерланд болон Швед улс байнгын бус гишүүний үүргийг гүйцэтгэж байжээ. НҮБ-ын байгууллагууд дундаас шийдвэр гаргадаг цорын ганц байгуулага нь Аюулгүйн Зөвлөл бөгөөд хориг тавих болон хүч хэрэглэхийг зөвшөөрөх эрхтэй байдаг юм.
15 гишүүнтэй Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн нь Их Британи, БНХАУ,
Франц, ОХУ болон АНУ бол байнгын бус 10 гишүүныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей хоёр
жилийн хугацаатайгаар сонгодог билээ.