Булган аймаг оны “Шилдэг ажилтан”-уудыг тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-31 19:15:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг салбарын оны шилдэг ажилтнуудаа тодрууллаа.

            Энэ жилийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын шилдэг ажилтан”-аар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, “Нутгийн захиргааны байгууллагын шилдэг ажилтан”-аар Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ууганбаяр,  Хууль хяналтын байгууллага, төрийн тусгай албаны шилдэг ажилтан-аар Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батдорж, “Шилдэг санхүүч”-ээр аймгийн хөгжимт жүжгийн театрын ня-бо Б.Оюунчимэг нар шалгарчээ. Мөн “Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шилдэг ажилтан”-аар Булган сумын соёлын ордны хөгжмийн багш Б.Хишигбат, “Эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын шилдэг ажилтан”-аар аймгийн нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн эмч С.Рагчаабазар, “Нийгмийн халамж, хамгаалал, нийгмийн бүлгүүдийн хамгааллын шилдэг ажилтан”-аар Хишиг-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч Н.Ургамалнаран, “Дэд бүтцийн салбарын шилдэг ажилтан”-аар “Булган мээж” ХХК-ий ерөнхий инженер Г.Баярсайхан, “Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шилдэг ажилтан”-аар Хангал сумын Хялганат тосгонй “Сүргийн нуга” ХХК-ий захирал Ж.Мөнхбат, Төрийн бус байгууллагын шилдэг ажилтан-аар Гурванбулаг сумын ахмадын хорооны дарга Ц.Даваажав, “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг ажилтан”-аар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн С.Энхцэцэг нар шалгарлаа.

            Шилдэг ажилтнуудын шагналыг аймгийн шинэ жилийн сүлд модны наадмын үеэр гардуулсан байна.

Холбоотой мэдээ