Хамгийн жижиг бактер шүүх сайн чанарын маск тарааж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-12-26 16:03:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Талст худалдааны төв хамтран "10 мянган маск" аян өрнүүлж эхэллээ.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 170-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 54-р сургууль, Эх нялхсын эрүүл мэндийн төв зэрэг хамгийн их утаатай хэсгүүдээр тараав.

Аяны хүрээнд Талст худалдааны төвтэй хамтран хамгийн их утаатай Чингэлтэй, Баянгол зэрэг дүүргийн утааны голомтод амьдарч буй хүүхдүүд болон замын цагдаа, ТҮК-ийн ажилтнуудад нийт маск тараах юм байна. АНУ-д цэргийн зориулалтаар ашигладаг, агаарын хамгийн жижиг бактерийг ч шүүж чадахуйц сайн чанарын маск гэдгийг Талст худалдааны төвийнхэн тодотгов. Дээрх 10 мянган маскийг Талст худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдийн жил гаруйн хугацаанд хандивласан таван сая орчим төгрөгөөр авчээ. 



Холбоотой мэдээ