БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Энхийг сахиулагчдын хүүхдүүдэд бэлэг гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярыг тохиолдуулан “Рагчаа сан”-аас БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын хүүхдэд бэлэг гардуулав.
Арга хэмжээнд “Рагчаа сан”-ийн тэргүүн Р.Эрдэнэбилэг, ЗХЖШ-ын Ар талын газрын хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очир, Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн тасгийн дарга, дэд хурандаа О.Батзаяа нар оролцов.
“Рагчаа сан”-ийн тэргүүн Р.Эрдэнэбилэг, “Аав маань Монголын Зэвсэгт хүчнийг энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэх нэр хүндтэй үүргийн эхлэлийг тавихад өөрийн бие сэтгэлээ зориулсан. Эх орон, хайртай гэр бүл, үр хүүхдүүдээсээ хол энхийг сахиулна гэдэг амаргүй. Тиймдээ ч жил бүр хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчиддаа сэтгэлийн дэм болох үүднээс хүүхдүүдэд нь сангийнхаа нэрийн өмнөөс бэлэг гардуулдаг ” гэв.