“Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ыг өнөөдрөөс мөрдөж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-24 17:03:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж  “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ыг Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар өнөөдрөөс мөрдөж эхэллээ. 

Энэхүү шинэчлэн батлагдсан журам нь хөрөнгө оруулагчдаас захиалга хүлээн авах арга тус бүрийн онцлогийг харгалзан үнэ тогтоох, хуваарилалт хийх зарчмыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлсний зэрэгцээ бусад журмуудтай давхацсан зохицуулалтуудыг хасч, практик хэрэглээнд нийцүүлэх өөрчлөлтүүдийг оруулжээ.

Тодруулбал нийтэд санал болгож буй үнэт цаасны 50 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид хуваарилах эрхийг андеррайтерт олгох, тогтоосон үнийн аргын үед харилцагчийн захиалгыг нэг үнийн түвшинд хүлээн авч, хуваарилалтыг зөвхөн хувь тэнцүүлэх аргаар хийж, жижиг хөрөнгө оруулагчдыг дэмжих, дуудлага худалдааны үед захиалга бүртгэх хугацааг уртасгах зэрэг нэмэлт өөрчлөлтүүд  багтжээ. 

Холбоотой мэдээ