Гуравдугаар сарын 10-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үүрэг, ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Гадаад хэргийн яамны “Их Номин” танхимд болно.
09.00 цагт НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.
09.30 цагт Газар тариалангийн эрсдлийг даатгалын хэлбэрээр хамгаалах зорилготой "Газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүн" энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан зөвлөлдөх уулзалт “BLUE SKY” зочид буупдын “TOPAZ” танхим-д болно.
10.00 цагт "Эмийн зохистой хэрэглээ" сэдэвт өдөрлөгийн нээлт "Ачтан" эмнэлэгт болно.
11.00 цагт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
11.00 цагт МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагнал гардуулах арга хэмжээ МСНЭ-ын байранд болно.
11.00 цагт Зам, Тээврийн сайд М.Зоригт аврах ажиллагаанд сайн дураараа оролцсон авто клуб, хувь хүмүүсийг ЗТЯ-ны байранд хүлээж авч уулзан талархал илэрхийлнэ.
11.00 цагт Бөөр хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан "Улаанбаатар-Мед" эмнэлэг өөрийн байрандаа үнэ төлбөргүй бөөрний үзлэг, зөвөлгөө зохион байгуулна
11.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт болно.
11.00 цагт Ази-Европын парламентын түншлэлийн IX уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагт байрлах АСЕМ-ын Мэдээллийн төвд болно.
11.30 цагт Ардчилсан намд 1000 ээжийн баярыг луйвардуулсан талаар Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт Засгийн газрын мэдээллийн танхимд болох "Сайдын цаг" уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.